STARS ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Stars нь хүүхэд багачуудын боловсрол, чөлөөт цагт зориулсан контентын үйлчилгээ юм.

Stars үйлчилгээг вэб сайт болон аппликэйшн хэлбэрээр ашиглах боломжтой.

4-11 хүртэлх насны хүүхдэд зориулсан энэхүү үйлчилгээ нь Боловсролын яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу хийгдсэн 1-5 ангийн видео хичээл, шалгах тестүүдтэйгээс гадна орой бүр таны бяцхан үрд зориулсан үлгэрийн булан, сургааль үгс, танин мэдэхүй, ертөнцийн 3, хүүхдийн дууны караоке гээд энэ насны хүүхдийн сонирхлыг татахуйц олон контентуудыг багтаасан.



STARS ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУЛАНГУУД

Боловсролын яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу хийгдсэн 1-5 дугаар ангийн Математик, Монгол хэлний онолын видео хичээлийг сонирхолтой, ойлгогдохуйц байдлаар таны хүүхдэд зааж өгөх болно.

Энэхүү видео хичээлүүд нь хүүхэд багачуудад хичээлээ бататган үзэх, хичээлийн хоцрогдлыг арилгахад тус болохоос гадна эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хичээл даалгаварт туслах, зааж өгөх баталгаатай гарын авлагатай боллоо.

Монголчууд хүүхэддээ үлгэр домог уншин өгч хүмүүжил олгодог уламжлал эртнээс улбаатай.

Таны хүүхэд Монгол ардын үлгэр домог болон олон улсын сонгодог үлгэрүүдээс хүссэн үедээ дуу, дүрслэлтэйгээр сонсох боломжтой.

Болдоггүй бор өвгөн, Алтан загасны үлгэр, Цуутын цагаагч гүү, Морин хуур үүссэн түүх гэх мэт үлгэр домгууд нь таны хүүхдэд сайн – муу, болох – болохгүйн ялгааг мэдэж авах, ёс зүйн хүмүүжил олж авахад нь туслах болно. 

Эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ үлгэр уншиж өгөх үүргээ STARS –д даатгаж болно.



Зүйр цэцэн үг, Ертөнцийн гурав, Эрдэнийн сан субашид зэрэг контентууд нь таны хүүхэд аливаа үйлийн зөв буруу аль нь болохыг мэдэж авах, хүүхдийн ой тогтоолтыг сайжруулах дасгал болно.

Аливааг таньж мэдэх, амьдрах ухаанд суралцахад нь туслахаас гадна маш олон ЯАГААД? асуултанд хариу өгөх болно.

Хүүхдийн нас насны онцлогт тохирох дуунуудыг караоке хэлбэрээр өөрөө дуулах, эсвэл дуучны дуулсан хувилбарыг дагаж дуулан суралцах боломжтой.


Таны хүүхдийн сургууль, цэцэрлэгт заадаг бүхий л дуу манай санд байгааг дуулгахад таатай байна.

Оньсого таавраар дамжуулан таны хүүхдийг богино хугацаанд хурдтай сэтгэн бодох чадвартай болоход тусална.

Чөлөөт цагаа сонирхолтой, хөгжилтэй тоглоом тоглож өнгөрүүлэх, аль эсвэл өнгө ялган будах өнгө будгийн орноор аялаарай.

Бид веб сайт болон аппликейшндаа шинэ, сонирхолтой агуулгыг тогтмол хугацаанд нэмж оруулах бөгөөд хэрэглэгчийн санал хүсэлтийн дагуу шинэ төрлийн агуулга нэмж оруулах бүрэн боломжтой.